"МАН-ын 62 гишүүнээс 30-40 нь нүүрсний хулгайтай холбоотой учраас нэрсийг ил гаргаж чадахгүй байна” гэж АН-аас мэдэгдэв

"МАН-ын 62 гишүүнээс 30-40 нь нүүрсний хулгайтай холбоотой учраас нэрсийг ил гаргаж чадахгүй байна” гэж АН-аас мэдэгдэв

Өнөөдөр /2022.12.06/ үүсээд байгаа нөхцөлтэй байдалтай холбогдуулж, УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдсан байна. Энэ талаар О.Цогтгэрэл, С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, “Нүүрсний хулгайн асуудлаар Ажлын хэсэг байгуулсан тул эцэст нь хүртэл явна. ЖДҮ-ийн асуудлыг мухарлаж чадаагүйгээс гишүүд тэр мөнгөөрөө буцаад дэвшээд УИХ-д орж ирсэн. Одоо энэ нүүрсний хулгайн асуудал адилхан, нүүрсний хулгайчаа зарла гэхээр эрх баригчид улс төрийн намуудтай уулзана гэх юм” гэсэн юм. 

Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, “Ард иргэд ууртай байна. Залуучууд ууртай байна.Эрх баригчид бухимдсан ард түмэнтэй нүүр тулахаас айж байна. Шалтгаан нь нүүрсний хулгай, нүүрсний хулгайчдаа зарла гэхээр зарлахгүй байна. Харин АН-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарыг л яриад байна. Харин эрх баригч намын 62 гишүүнээс 30-40 нь нүүрсний хулгайтай холбоотой учраас нэрсийг ил гаргаж чадахгүй байна” гэлээ. 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө