Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн гишүүддээ "ҮХНӨ-ийн асуудал"-аар мэдээлэл өгөхөөр болжээ

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн гишүүддээ "ҮХНӨ-ийн асуудал"-аар мэдээлэл өгөхөөр болжээ

Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдах ёстой, өнөөдөр /2022.12.06/ 14:00 цагт МАН-ын бүлэг ээлжит бус хурал зарласан байна. Харин тус хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, цаг үеийн асуудал болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ. 

Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийг холимог системээр явуулдаг болох асуудал удаан хугацаанд яригдаж байгаа юм. Энэ утгаараа ирэх 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө Үндсэн хуульд дээрх өөрчлөлтийг хийж магадгүй байгаа юм.