Л.Оюун-Эрдэнэ: Огцорсон сайд, шинэ сайд гэдэг бол онигоо шиг нэр томьёо болчихсон. Бид гадна талаасаа ойлгомжтой харагдах ёстой

Л.Оюун-Эрдэнэ: Огцорсон сайд, шинэ сайд гэдэг бол онигоо шиг нэр томьёо болчихсон. Бид гадна талаасаа ойлгомжтой харагдах ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудалтай холбоотойгоор өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийж байна.

Тэрбээр, “Намын эрх ашиг гэж байлгүй яах вэ. Гэхдээ улсын эрх ашиг гэж том эрх ашиг байна. Тийм учраас өнгөрсөн 30 жилийн алдаа оноон дээр үндэслэж цаашдын 30 жилийг харах учиртай. Би нээх улстөржөөд байдаггүй. ЗГ-ын хүчтэй байж чаддаг уу? гэж асууж байна. ЗГ хүчтэй байж чаддаг байсан бол ЗГ-ын дундаж наслалт 1.5 жил байхгүй л дээ. 1.5 жилийн настай ЗГ юу хийх вэ дээ. Ажилтайгаа танилцах гэж гүйж явж байгаад л огцорчихно. Огцорсон сайд шинэ сайд гэдэг бол манай онигоо шиг нэр томьёо болчихсон. Хоёр хөрш нь ч гэсэн яасан тогтвортой бодлоготой юм. Хэдэн ч хүн очиж уулзсан байдаг юм. Хэдэн ч хүн нэрийн хуудас аваачаад өгчихсөн байдаг юм. Хэчнээн өөр юм очоод ярьчихсан байдаг юм. Тийм учраас гадна талдаа бид ойлгомжтой харагдах ёстой. Тодорхой байх ёстой. Энэ жилийн төсвийн форум маш том болно. Зураг төсөлгүй нэг ч ажлыг төлөвлөөгүй. Нийт ажлын 85 орчим хувийг бүрэн дуусгана. 2023 оны дунд үе гэхэд ЭЗ-ийн төлөв байдал 5 хувийн өсөлтөд хүрч, инфляц нэг оронтой тоод орж тогтворжино гэсэн ийм мэдээллийг Эдийн Засгийн хөгжлийн яам надад өгсөн” гэв.