Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тогтолцооны реформыг хийхийг ард түмэн дэмжвэл би дэмжинэ" гэдгээ хэлсэн гэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тогтолцооны реформыг хийхийг ард түмэн дэмжвэл би дэмжинэ" гэдгээ хэлсэн гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах санал гаргасан талаарх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа.

Тэгвэл эл асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өглөө. Тэрбээр "Өчигдөр ҮАБЗ худалдсан. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тогтолцооны реформыг хийхийг ард түмэн дэмжвэл би дэмжинэ" гэдгээ хэлсэн гэлээ. Мөн тэрбээр "Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентыг тараах асуудлыг ард түмэн дэмжвэл миний хувьд энэ реформыг хийх нь ирээдүйн 30 жилийн тогтолцоонд сайнаар нөлөөлнө гэж үзэж байгаа" гэдгийг онцоллоо.