Иргэд "Нүүрсний хулгай"-чидтай тэмцэх, хариуцлага тооцохыг эрх баригчдаас хүсэж, энэ сарын дөрөвний өдрөөс /2022.12.04/ эхлэн Сүхбаатарын талбайд жагссан билээ.
Тэгвэл жагсагчид өчигдөр буюу арванхоёрдугаар сарын таванд Төрийн ордон руу нэвтэрсэн хэрэг гарсан юм. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас өнөөдөр холбогдох шалгалтын ажиллагааг зохион байгуулж байгаа талаараа мэдээллээ. Тодруулбал, Төрийн ордонд хэдэн хүн нэвтэрсэн, хэдэн төгрөгийн хохирол учирсан, нэвтэрсэн иргэд мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэх нь шалгалтаар тодорхой болох аж.
Б.Билгүүн