ТОДРУУЛГА: Хоёр иргэнээс тайлбар, мэдүүлэг авсан. Бусдаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө саатуулсан, баривчилсан хүн байхгүй

ТОДРУУЛГА: Хоёр иргэнээс тайлбар, мэдүүлэг авсан. Бусдаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө саатуулсан, баривчилсан хүн байхгүй

Иргэд "Нүүрсний хулгай"-чидтай тэмцэх, хариуцлага тооцохыг эрх баригчдаас хүсэж, энэ сарын дөрөвний өдрөөс /2022.12.04/ эхлэн Сүхбаатарын талбайд жагссан бөгөөд өчигдөр тус жагсаалыг цагдаагийн байгууллагаас тараасан. 

Тэгвэл тус жагсаалын үеэр баривчилж саатуулсан хэдэн иргэн байгаа талаар цагдаагийн байгууллагын албаны эх сурвалжаас тодруулахад "Талбайн гацуур мод шатаасан нэг, талбайн цагдаагийн постын цонх хагалсан нэг нийт хоёр иргэнээс холбогдох тайлбар, мэдүүлэг авсан. Бусдаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө саатуулсан, баривчилсан ажиллагаа байхгүй" гэлээ.