ХЭҮК-оос жагсагчдад хүч хэрэглэхгүй байхын уриаллаа. Тодруулбал, ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Х.Мөнхзул нар Сүхбаатарын талбайд өрнөж буй жагсаал, цуглаантай холбогдуулан Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргалтай уулзаж, жагсагчдад хүч хэрэглэхгүй байхын уриаллаа.
