Төв талбай дээр эмнэлгийн гурван баг ажиллаж байна

Төв талбай дээр эмнэлгийн гурван баг ажиллаж байна

Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан иргэдийн жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр иргэд гэмтэж бэртэх тохиолдол гарч байгаатай холбогдуулан Сүхбаатарын талбайн төвд эмнэлгийн 3 баг, мөн нөөцөд 3 баг бэлэн байна. Шаардлагатай тохиолдолд  30 минутад  8 баг дуудахад бэлэн байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар мэдээллээ.

Тодруулбал, Үндсэн тусламжаар мөн 103-ийн дуудлагад 48 баг үйлчилж байна.

Дуудлагаар үзүүлсэн тусламж

  1. 22 настай, эмэгтэй А-д үзлэг хийж, зөвлөгөө өгсөн. Биеийн байдал хэвийн.
  2. 18 настай, эмэгтэй Н-ийн хөл гэмтсэн тул ГССҮТ-д хүргэсэн.
  3. 18 настай, эмэгтэй М ухаан алдсан. Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хүргэсэн.
  4. 32 настай, эрэгтэй Г баруун шууны зөөлөн эдийн гэмтэл авсан.

 Үзлэг зөвлөгөө

  1. 32 настай, эрэгтэй М хумс хугарсан.
  2. 30 настай,эрэгтэй Х цээжний зөөлөн эдийн гэмтэл авсан. Үзлэг хийж, зөвлөгөө өгсөн.

Тусламж үзүүлсэн

  1. 16 настай, эрэгтэй Т хөл гэмтсэн. Гуяны дотор холбоос сунасан тул тусламж үзүүлсэн.
  2. 29 настай, эрэгтэй О даралт ихэссэн. Тусламж үзүүлсэн.

Жич: Ордноос гарч ирсэн эмнэлгийн (УХТЭ) машинд зүүгдэж гэмтсэн иргэнийг ГССҮТ-д тээвэрлэн хүргэж өгсөн гэжээ.