УИХ цахимаар хуралдахаар бэлтгэл ажлаа хангаж байна

УИХ цахимаар хуралдахаар бэлтгэл ажлаа хангаж байна

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын чуулган цахимаар хуралдахаар яг одоо /2022.12.05/ бэлтгэл ажлаа хангаж байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар ямар шийдвэр гарах нь анхаарал татаж байгаа юм. 

Иргэдийн хувьд "Нүүрсний хулгай"-чидтай тэмцэх, хариуцлага тооцохыг эрх баригчдаас хүсч өчигдрөөс /2022.12.04/ эхлэн Сүхбаатарын талбайд жагсаж буй. Жагсаал өнөөдөр ч үргэлжилж үдээс хойш эмх замбараагүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Жагсагчид Төрийн ордны гадна хаалга, ханыг эвдэлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албан тушаалтнуудыг гарч ирж уулзах, шаардлагыг нь хүлээж авахыг шаардаж байгаа юм.