ЦЕГ: Гацуур шатаасан иргэн хар тамхи хэрэглэсэн байсан

ЦЕГ: Гацуур шатаасан иргэн хар тамхи хэрэглэсэн байсан

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй жагсаал цуглаантай холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ЦЕГ-аас, “Жагсаал цуглааныг далимдуулж нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдсон Эрдэнэс Тавантолгойн удирдлагууд ажилчдаа явуулж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байж болзошгүй. Жагсагчид дунд бага насны хүүхдийг уруу татах, төрийн эрхийг хууль бусаар ашиглах зэрэг зөрчил харагдаж байна. Үүнд, өнөөдөр гацуур шатаасан иргэн хар тамхи хэрэглэсэн байсан. Мөн дөрвөн иргэн дарагдаж, хөнгөн гэмтсэн. Цаашид үймээн самуунд уриалсан үйлдэл гарвал хуулийн дагуу арга хэмжээ авна” гэлээ.