ШУУРХАЙ: Жагсаалын үеэр хоёр эмэгтэй олны хөлд дарагдаж, ухаан алджээ

ШУУРХАЙ: Жагсаалын үеэр хоёр эмэгтэй олны хөлд дарагдаж, ухаан алджээ

“Нүүрсний 44 их наяд, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг ил болгох"-ыг шаардсан иргэдийн жагсаал хоёр дах өдрөө Сүхбаатарын талбай дээр үргэлжилж байгаа билээ. Тус жагсаалын үеэр хоёр эмэгтэй олны хөлд дарагдаж, ухаан алдсан талаар албаны эх сурвалж мэдээлж байна. Тиймээс тухайн иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар эх сурвалж мэдээллээ.