ЖАГСАГЧИД: Их наяд төгрөгийг төр л хулгайлж чадна. Тэд бидний ирээдүйг хуваагаад идчихлээ /LIVE/

ЖАГСАГЧИД: Их наяд төгрөгийг төр л хулгайлж чадна. Тэд бидний ирээдүйг хуваагаад идчихлээ /LIVE/

“Нүүрсний 44 их наяд, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг ил болгох"-ийг шаардсан иргэдийн жагсаал хоёрдох өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. 

Энэ үеэр жагсагчид ордны төв хаалгаар нэвтрэхийг оролдож, эрх бүхий албан тушаалуудыг гарч ирж, дээрх асуудлуудыг шийдвэрлэхийг шаардаж байгаа юм. Мөн зарим иргэдийн зүгээс төрийн гурван өндөрлөг нэр бүхий гишүүдийг огцрохыг шаардаж байна. Түүнчлэн жагсагчдын 70 хувь нь оюутан залуус, 20 хувь нь ахмад наснууд байгаа юм. Тэрбээр "Үр ач нараа ийм төрд үлдээж чадахгүй. их наядын хулгайг төр хийнэ үү гэхээс хувь хүн хийж чадахгүй шүү дээ. Шалгаж байна гэдэг үгээр биднийг маллаж сурсан байна. Тэд үр ач нарын минь ирээдүйг хувааж идээд сууж байна. У.Хүрэлсүх хүйтэнд хүчээр гарч буй эмэгтэйн асуудлаар ерөнхий сайдаас огцорч байсан. Тэгвэл одоо яагаад юу ч хийхгүй байгаа юм. Бид өнөөдөр бухимдлаа тайлж, шүүмжээ хэлэх гэж ирлээ" хэмээж байсан юм. 

ВИДЕО: 

 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө