Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа: Эмх замбараатай зохион байгуулалттай байхгүй бол гацуур шатаасан хэрэг хүртэл гарлаа

Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа: Эмх замбараатай зохион байгуулалттай байхгүй бол гацуур шатаасан хэрэг хүртэл гарлаа

“Нүүрсний 44 их наяд, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг ил болгох"-ийг шаардсан иргэдийн жагсаал хоёрдох өдрөө Сүхбаатарын талбай дээр үргэлжилж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч ирэхийг шаардсаар байгаа юм. Тэгвэл иргэдийн шаардлагыг Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа гардан авлаа.

Тэрбээр, “Шаардах бичгийг хүлээж авлаа. Одоо ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан удахгүй төв талбай дээр гарч ирж жагсагчидтай уулзана. Жагсагчдын хүсэл тэмүүлэл, шаардлагыг хүндэлж байгаа. Эмх замбараатай, зохион байгуулалттай байхгүй бол сая урд талд гацуур шатаасан хэрэг гарлаа шүү дээ. Ийм учраас маш замбараатай. Зохион байгуулалттай нэгнийхээ үгийг сонссон үйл ажиллагаа явуулж, тайван байгаарай гэж хэлмээр байна” гэв.