БАРИМТ: “Оросын тавиул Х.Баттулгад АН-ыг өгөхгүй” гэж ярьдаг С.Эрдэнэ түүнтэй тохирч, “Т.Мөнхбаяр АН-ыг төлөөлөхөд татгалзах зүйлгүй” гэж УДШ-д ханджээ

БАРИМТ: “Оросын тавиул Х.Баттулгад АН-ыг өгөхгүй” гэж ярьдаг С.Эрдэнэ түүнтэй тохирч, “Т.Мөнхбаяр АН-ыг төлөөлөхөд татгалзах зүйлгүй” гэж УДШ-д ханджээ

Улсын дээд шүүх /УДШ/-ээс “АН-ын дарга буюу тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байхгүй” гэж тогтоолыг удаа дараа гаргасан байдаг. Энэ утгаараа С.Эрдэнэ болон Х.Баттулга нарын АН-ын талаар гаргаж буй шийдвэр хууль бус, хүчингүй болж байгаа юм.

Нөгөөтэй С.Эрдэнэ, “Оросын тавиул Х.Баттулгад АН-ын тамгыг өгөхгүй. Би монголын ардчиллыг хамгаалж байна” гэж мэдэгдэн өдий хүрсэн. Түүний энэхүү үгэнд зарим иргэд итгэж, дэмжиж байсан гэж болно. Харин нөгөө талд С.Эрдэнэ тус намын тамгыг үнэд хүргэж, бусдад арилжих гэж байна гэх хардлага ч байсан. Харин С.Эрдэнэ болон Х.Баттулга нар хоёр талаасаа ажлын хэсэг гарган уулзаж байгаа гэх мэдээллийг бид өмнө нь нийтэлсэн. Харин С.Эрдэнэ үүнийг үгүйсгэж, “Би Х.Баттулга болон түүний тойрон хүрээлэгчидтэй ямар нэг тохиролцоонд ороогүй” гэж мэдэгдэж байв.

-АН-ЫГ ИТГЭМЖЛЭЛГҮЙГЭЭР ТӨЛӨӨЛӨХ ЭТГЭЭДЭЭР Ц.МӨНХБАЯРЫГ БҮРТГЭЖ ӨГНӨ ҮҮ ГЭЖ Х.БАТТУЛГА УДШ-Д ХАНДЖЭЭ-

Тэгвэл С.Эрдэнэ өнөөдрийг хүртэл хэрхэн худал ярьж байсан. Эцэстээ Х.Баттулгатай хэрхэн тохиролцож байгааг бид баримттай дэлгэж байна. Тодруулбал, Х.Баттулгын зүгээс, “Өнөөдөр АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байхгүй байгаагаас намын шинэ даргыг сонгоход хүндрэл учирч хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна. Харин намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Үндэсний бодлогын хороо /ҮБХ/шийдвэрлэнэ” гэж заасан.

Иймд 2022.11.17-ний өдрийн хурлаар ҮБХ-ны даргаар Т.Мөнхбаярыг томилж, АН-ын дараагийн шинэ дарга томилогдох хүртэл тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлүүлэхээр этгээдээр сонгосон. Иймээс АН-ын Улсын бүртгэлд тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ҮБХ-ны дарга Т.Мөнхбаярыг хүлээн авч Улсын бүртгэлд өөрчлөлт оруулж өгнө үү” гэж өнгөрөгч арваннэгдүгээр сарын 22 /2022.11.22/-ны өдөр УДШ-д хандсан байна.

Х.Баттулгын зүгээс Т.Мөнхбаярыг АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгүүлэх гэсэн албан тоот

Сонирхуулахад, Т.Мөнхбаяр нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхад нь "Салхит"-ын мөнгөний ордыг эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож байсан. Учир нь Т.Мөнхбаяр нь Х.Баттулгатай нэг нутгийн хуурай ах, дүүc бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нь ч багагүй мөнгө хандивласан гэдэг. Харин Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаас буухаасаа өмнө Т.Мөнхбаярт “Хөдөлмөрийн баатар” цол олгосон.

Т.Мөнхбаярт "Хөдөлмөрийн баатар" цолыг Х.Баттулга олгов

-Ц.МӨНХБАЯРЫГ АН-ЫГ ИТГЭМЖЛЭЛГҮЙГЭЭР ТӨЛӨӨЛӨХ ЭТГЭЭДЭЭР БҮРТГЭХЭД ТАТГАЛЗАХ ЗҮЙЛГҮЙ ГЭЖ С.ЭРДЭНЭ УДШ-Д ХАНДЖЭЭ-

Гэтэл С.Эрдэнэ, “Миний бие 2017.03.15-ний өдөр АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох намын даргаар томилогдон ажилласан. УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль хүртэл ажиллаж байгаад Үндсэн дүрмийн 3.10.1.1 дэх хэсэгт заагдсанаар “сонгуулийн үр дүнгээр огцорсон”-д тооцогдож, намын тамгыг хүлээлгэн өгч намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байдаг.

Т.Мөнхбаярыг АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэхэд татгалзах зүйлгүй гэж С.Эрдэнэ УДШ-д ханджээ

Энэ хугацаанд Улсын дээд шүүхийн тогтоолоор АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд тодорхойгүй, өмнө нь гарсан УДШ-ийн тогтоолуудад заагдсан маргаантай зөрчил арилаагүй гэх утга илэрхийлэгдэж тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд тодорхойгүй болчхоод байгаа нь хуулийн этгээдийг эрх зүйн чадамжгүй болгож байна.  Иймд ҮБХ-ны 2022.11.17-ны өдрийн хуралдааны тогтоолоор АН-ын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ҮБХ-ны дарга намын шинэ дарга сонгогдох хүртэл хугацаанд намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр томилсонд татгалзах зүйлгүй. Үндэсний бодлогын хороо нь намын дүрэмд үйл ажиллагаатай холбоотой маргааныг шийдвэрлэх эрхтэй байгууллага мөн тул түүнийг шийдвэрийг хүндэтгэх үзэх болно” гэжээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө