Иргэдийн 1072 хувьцааны мөнгөөр "Мухар төмөр зам" тавьсан Х.Баттулгын нэрийг “нүүрсний хулгайчдын нэрс”-ээс гаргахын тулд С.Ганбаатар хэвлэлийн хурал хийв үү

Иргэдийн 1072 хувьцааны мөнгөөр "Мухар төмөр зам" тавьсан Х.Баттулгын нэрийг “нүүрсний хулгайчдын нэрс”-ээс гаргахын тулд С.Ганбаатар хэвлэлийн хурал хийв үү

Нүүсний хулгайтай тэмцэх, нүүрснээс 44 их наяд төгрөгийг хулгайлсан гэх албан тушаалтнуудын нэрсийг зарлахыг шаардаж иргэд төв талбайд жагсаж буй. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайчдын нэрийг зарлана гэх хэвлэлийн хурлыг өнөөдөр /2022.12.05/ зарласан юм. Тэрээр энэ үеэрээ, нүүрсчдийг Рио Тинто худалдаад авсан байна. АПУ компанийн П.Батсайхан, MCS группийн Ж.Оджаргал, Голомт банкны Д.Баясгалан нар бол нүүрсчид гэсэн утгатай мэдээлэл хийсэн юм.

Харин түүний энэхүү мэдэгдлийг “гөлөг төөрүүлж мэт улс төрийн мэдэгдэл хийж, Х.Баттулга нарыг хаацайлж байна” гэж хардах иргэд олон байна.

Тухайлбал, Эрдэнэс тавантолгой ХК-д иргэдийн эзэмшдэг 1072 хувьцааны мөнгөөр Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавиулсан гэх асуудалд холбогдсон. Мөн С.Ганбаатарын дотнын найз, УИХ-ын гишүүн С.А.Адъяасүрэн ч нүүрсний асуудалд нэр холбогддог талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан.

Энэ утгаараа УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “нүүрсний хулгайч нарыг зарлана” гэх хэвлэлийн хурлаараа иргэдийн 1072 хувьцааны олон жилийн мөнгөөр "мухар, төмөр зам" тавьсан гэх асуудалд холбогдоод буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нэрийг "нүүрсний хулгайч нарын жагсаалт"-аас холдуулах улс төрийн үйлдэл хийж байна гэж хардах иргэд олон байна.