Иргэн Д.Мөнх-Эрдэнийг шалгуулахаар өгсөн С.Эрдэнийн гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж

Иргэн Д.Мөнх-Эрдэнийг шалгуулахаар өгсөн С.Эрдэнийн гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ иргэн Д.Мөнх-Эрдэнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан талаар эх сурвалж мэдээлээ. Тодруулбал, тэрбээр цагдаагийн байгууллагад "Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулж, тараасан, гар утсаа алдсан" зэрэг үндэслэлээр иргэн Д.Мөнх-Эрдэнийг шалгуулахаар гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байгаа аж.

Эрүүгийн 7.1 дүгээр зүйл. Хулгайлах:

  • 2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч  үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.8 дугаар зүйл .Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах

  • 1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны болон орох, гарах хэсгийг хамруулан гэрэл зураг авч, эсхүл дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан, эсхүл бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.