"Найз охинтой нь харилцаа тогтоолоо" гэх шалтгаанаар ЕБС-ийн сурагчид нэгнийхээ биед халдсан болохыг Цагдаагаас тогтоожээ

"Найз охинтой нь харилцаа тогтоолоо" гэх шалтгаанаар ЕБС-ийн сурагчид нэгнийхээ биед халдсан болохыг Цагдаагаас тогтоожээ

Олон нийтийн цахим сүлжээнд 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “ЕБС-ийн сурагчид нэгнээ зодож буй” бичлэг нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг хийхэд 17 настай, эрэгтэй Т, 17 настай, эрэгтэй М нар нь энэ оны 11 дүгээр сарын 10 /2022.11.10/-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үл таних эрэгтэйтэй маргалдах үедээ болон 02 дугаар сар /2022.02/-д 16 настай, эрэгтэй Т-г найз охинтой нь харилцаа тогтоолоо гэх шалтгаанаар биед нь халдсан болохыг тогтоожээ. 

Холбогдогч нар өөрийн гар утсанд дээрх бичлэгийг хадгалж байгаад, найзууддаа дамжуулснаар цахим орчинд ийнхүү нийтлэгдсэн байна. 

Иймд дээрх 2 гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь цагдаагийн байгууллагад урд өмнө бүртгэгдээгүй байсан аж. Одоогийн байдлаар хохирогчид гэмтлийн зэрэг тогтоох чиглэлээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч томилон шинжилгээ хийлгэх, хохирогч болон холбогдогч нарыг Дүүргийн гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хорооны хамтарсан багт холбон зуучлах зэрэг ажиллагааг хийгээд байгаа ажээ. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө