ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн асан, яллагдагч Ж.Батзандан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн асан, яллагдагч Ж.Батзандан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг энэ оны аравдугаар сарын 06-ны өдөр /2022.10.06/ АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулж, улмаар прокуророос саатуулсан хугацааг сунгах хүсэлт гаргаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хоёр удаа сунгаад байгаа. 

Тэгвэл тэднийг цагдан хорих хугацаа өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 05-ны өдөр дуусаж байгаа бөгөөд яллагдагч Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэх юм.