ТОДРУУЛГА: Жагсаалд оролцсон иргэдээс саатуулсан, эрүүлжүүлсэн хүн байхгүй

ТОДРУУЛГА: Жагсаалд оролцсон иргэдээс саатуулсан, эрүүлжүүлсэн хүн байхгүй

Сүхбаатарын талбайд өчигдөр “Нүүрсний орлогоос 44 их наяд төгрөг завшсан албан тушаалтнуудын нэрсийн зарлах”-ыг шаардсан иргэдийн жагсаал болсон билээ. 

Тус жагсаалын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, эрүүлжүүлэгдсэн болон эмх замбараагүй байдал үүсгэсэн гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад саатуулагдсан иргэн байгаа эсэхийг ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Өчигдөр зохион байгуулагдсан жагсаал, цуглаантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас жагсаалд, цуглаанд оролцсон иргэдээс саатуулсан, эрүүлжүүлсэн хүн байхгүй" гэлээ.




Өнөөдөр бар өдөр

44 минутын өмнө