ШУУРХАЙ: Ослын улмаас эрэн хайж байсан “Тэс петролиум” ХХК-ийн хоёр ажилтны цогцсыг түлшний савнаас олжээ

ШУУРХАЙ: Ослын улмаас эрэн хайж байсан “Тэс петролиум” ХХК-ийн хоёр ажилтны цогцсыг түлшний савнаас олжээ

Энэ арванхоёрдугаар сарын 01-ний өдөр /2022.12.01/ Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун хадгалах сав дэлбэрч, гурван иргэн амь насаа алдсан хэрэг гарсан билээ.

Тодруулбал, гал түймэр гарахаас өмнө резервуарт хэмжилт хийхээр нягтлан, нярав, харуул гэсэн гурав хүн ажиллаж байсан гэх бөгөөд, дэлбэрэлт болоход нэг иргэн гадаргууд шидэгдсэн байсныг олж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан. Харин хоёр иргэнийг эрэн хайж байсан юм. Тэгвэл тус талаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас, “ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун агуулах нөөцийн саванд үлдсэн АИ-92 бензинийг соруулах ажиллагааг гал гарсан өдрийн 23:25 цагаас эхлэн арванхоёрдугаар сарын 2-ны 20:00 цаг хүртэл 372 тонныг 40 тоннын есөн авто цистернээр соруулж, тухайн компанийн хашаанаас гарган, цагдаагийн хамгаалалтад авсан. Эрэн хайж байсан хоёр хүний цогцсыг түлшний савнаас олсон” гэв.