Огцрох хэмжээнд яригдаж байсан Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж МАЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогджээ

Огцрох хэмжээнд яригдаж байсан Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж МАЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогджээ

НИТХ-ын төлөөлөгчид Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдоржийг огцруулахыг шаардаж, Хотын дарга Д.Сумьяабазарт албан шаардлага хүргүүлсэн бөгөөд түүнд ямар нэгэн хариуцлага тооцохгүй бол өөрийг нь огцруулах асуудлыг хөндөх болно гэдгээ төлөөлөгчид мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл  нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж огцрох хэмжээнд асуудал нь яригдаж байсан ч тэрбээр саяхан Монголын Архитекторуудын Эвлэлийн ерөнхийлөгчөөр сонгогджээ. 

Тодруулбал, Монголын архитекторуудын эвлэлийн ээлжит 16 дугаар их хурал энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр /2022.11.19/ болж, МАЭ-ийн ерөнхийлөгчөөр Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг сонгосон байна. Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгчид ШУТИС-ийн БАС-ын Архитектурын тэнхмийн эрхлэгч, доктор Г.Цовоодаваа,  зөвлөх архитектор Ж.Алтансүх нар нэр дэвшсэн аж. Мөн тус хурлаар МАЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр 25 нэр бүхий архитекторуудыг хэлэлцэж баталж, МАЭ-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг 33 хүний бүрэлдэхүүнтэй томилжээ.