Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн сурагчдын гар утсыг хоёр эмэгтэй хулгайлж буй бичлэг олон нийтийн сүлжээнд саяхан гарсан. Тэгвэл тус хэрэг нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ЕБС-д үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байна.
Тодруулбал, тус мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар шуурхай ажиллаж сэжигтэн этгээдүүдийг олж тогтоосон байна. Тус хэргийг урьд өмнө нь халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдон шүүхээр шийтгэгдэж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй 33-34 насны Б, Э нар нь бүлэглэн үйлдсэн болохыг тогтоож, шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.
Нүүр номноос ...
— Л. Дөл. (@zev_dul) December 2, 2022
Бузартай хоёр авгай ЕБС дотор хүүхдүүдийн карма ухаад явж бна гэнэ дээ ...
өөрсдөө бодвол хүүхдүүд хүмүүжүүлдэг л байх ...
бузарууд олж тогтоогоод ёстой хэлэх ч үг алга ... pic.twitter.com/dEOA2MyvNM