Өнөөдөр /2022.11.28/ орон нутгийн цагаар 15:23 цагийн орчимд БНСУ-ын Кёнсан мужийн Сонжү хотын Бёкжин дүүрэгт барилга дээр ажиллаж байсан Монгол Улсын хоёр иргэн нурангад дарагдсан талаар бид мэдээлсэн. ЭНД ДАРЖ уншина уу.
Тодруулбал, Солонгосын news.imaeil мэдээллийн сайтын мэдээлснээр, "Монгол улсын хоёр иргэн хүнд гэмтэл авч, эмнэлэгт яаралтай хүргэгдсэн" гэж мэдээлжээ. Учир нь тус ослын талаар БНСУ-ын хэвлэлүүд зөрүүтэй мэдээллийг нийтэлсээр байгаа юм.
Тэгвэл ослын талаар ГХЯ-ны мэдээллээр, “БНСУ-ын Умард Кёнсан мужийн Сонжу хотод барилга дээр ажиллаж байсан хоёр монгол иргэн барилгын нурангид дарагдаж хүнд бэртсэн. Осолд өртсөн иргэдийн нэгнийх нь биеийн байдал хэвийн байгаа бол нөгөө иргэний биеийн байдал хүнд, ухаан орохгүй байгаа тул Кёнгбук Их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлээд байна. Иргэд нас барсан гэдэг мэдээлэл ташаа мэдээлэл бөгөөд Сөүл дэх ЭСЯ-ны Консулын хэлтэс болон Пусан дахь Консулын газраас осолд өртсөн иргэд болон ар гэрийнхэнд нь шаардлагатай туслалцааг үзүүлж байна” гэж мэдэгдлээ.