Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайн хажууд байрлах цаг зогсоод хоёр орчим сар болж байна.
Тус цаг нь “Монголын цахилгаан холбоо”-ны цаг бөгөөд тус байгууллагын холбогдох албаны хүнээс тодруулахад, “Манай цаганд гэмтэл гарч ажиллахаа болиод хоёр сар орчим болж байна. Гэмтлийн засварлахаар сэлбэг хайж байгаа ч олдоц муу, олдсон ч маш өндөр үнэтэй байгаа. Тийм учраас засахгүйгээр шинэ цаг авах талаар яригдаж байгаа” гэв.




