Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласны 98 жилийн түүхэн ой өнөөдөр /2022.11.26/ тохиож байна. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын албаны хүмүүс өнөөдөр Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
