Өнөөдөр /2022.11.25/ АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийж, “АН бол даргагүй. АН-ын даргагүй байгаа тул С.Эрдэнэ хэн нэгнийг томилж, чөлөөлөх эрх байхгүй” гэж мэдэгдлээ.
Учир нь энэ сарын 10 /2022.11.25/-ны өдөр Улсын дээд шүүх /УШД/-ээс АН-ын ЕНБД Ч.Өнөрбаярт албан бичиг ирүүлсэн байна. Энэ албан тоотод “өнөөдрийн байдлаар УДШ-ийн улс төрийн намын бүртгэл, түүний цахим мэдээллийн санд АН-ын дарга буюу АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр С.Эрдэнийг бүртгэсэн ямар нэг шийдвэр гаргаагүй. Харин бид С.Эрдэнийн хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн. Одоогоор хэн нэгэн хүнийг АН-ын даргаар бүртгэх шийдвэр гаргаагүй” гэсэн хариу өгчээ. Иймд тэрбээр, “АН-ын ҮБХ-ны гишүүд яаралтай хуралдаж, тус намын дараагийн даргыг сонгох шаардлагатай” гэсэн юм.
ШУУД ДАМЖУУЛАЛТ: