УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанааар Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өгч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал "Өвөлжилтийн мэдээлэлтэй танилцлаа. Хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгааг хөдөө амьдарч буй малчдын амьдрал харуулж байна. Малчдын сард олж буй орлого тэдний амьдралд хүрэлцээтэй байна уу эсэхийг яам мэдэж байгаа юу. Хөдөө орон нутагт ялангуяа зүүн бүс нутагт дизель түлш олдохгүй шатахууны хомсдолд орсон гэдгийг салбарын яам мэдэж байна уу. Үүний улмаас хэд хоногийн дараа нийслэлд махны үнэ өсөж магадгүй. Мах зөөдөг машины дизель түлш олдохгүй байна" гэлээ.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "ОХУ-тай хийсэн Засгийн газрын хуралдаанаар шатахууны асуудлыг ярьсан. Шатахууны хомсдол үүсэж байгаа учир цаашид нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх талаар Оросын талтай тохиролцсон.
LIVE: