Б.Пүрэвдорж: Татвар төлсөн хэмжээгээр эхний байрт орсон ААН-ийн удирдлагад албан паспорт олгох төсөл санаачиллаа

Б.Пүрэвдорж: Татвар төлсөн хэмжээгээр эхний байрт орсон ААН-ийн удирдлагад албан паспорт олгох төсөл санаачиллаа

УИХ гишүүн Б.Пүрэвдорж Аж ахуйн нэгжийг дэмжих тогтоолын төслийг танилцуулав.  Тэрбээр "Аж ахуйн нэгжүүдийг дэмжих талаарх тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд өргөн барьж байгаа. Цар тахлын дараа эдийн засгийг сэргээх зайлшгүй шаардлага гарч ирж байна.

Олон улсын олон талт үйл ажиллагаа явуулдаг компаниудын үйл ажиллагааг төрөөс дэмжих хэрэгтэй. Гадаад бодлогын үзэл баримтлал дээр гадаад хөрөнгө оруулалт хийх, гадаад харилцааг сайжруулах үндсэн үүргийг тусгасан байдаг. Энэ хүрээнд өндөр хэмжээний татварын орлогыг улсын төсөвт оруулдаг аж ахуйн нэгжүүдээ зайлшгүй дэмжих шаардлагатай.

ААН-ийн удирдлагуудад Монгол Улсын болон орон нутгийн төсөвт оруулсан татвар, хураамж, шимтгэл төлсөн хэмжээгээр хамгийн өндөр эхний байрт орсон компаниудын удирдлагад албан паспорт өгөх тухай тогтоолын төсөл юм. 

Нийслэлийн хэмжээнд дээрх үзүүлэлтээр эхний 90, 21 аймгийн хувьд эхний 10, улсын хэмжээнд эхний 200-д орсон ААН-ийн удирдлагад албан паспорт өгөх олгох тогтоолын төсөл санаачилж байна.

Монголын төр улсад татвар төлж, ажлын байр бий болгож, эдийн засгийг урагшлуулж буй хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Тиймээс энэхүү тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.  Сумын Засаг дарга энэхүү албан паспортыг өвөртлөөд гадаад явж байгаа. Гэтэл Монгол Улсын хөгжлийг хамгийн их урагшлуулдаг ААН-ийн удирдлагууд хүнд сурталтайгаар хил нэвтэрнэ гэдэг бол харьцангуй зүйл. Тиймээс хувийн хэвшлийн ААН-үүдийн хүч, хөрөнгө, хөдөлмөрийг үргэлж үнэлэх ёстой. Энэхүү үнэлэмжийг нэг нь албан паспорт болно гэж үзэж байна. Тогтоолын төслийг ирэх долоо хоногт УИХ-ын даргад өргөн барина" гэлээ. 




Өнөөдөр хонь өдөр

11 цагийн өмнө