МАН-ын Бага Хурлын ээлжит хуралдаан ирэх сарын 06-ны өдөр /2022.12.06/ товлогдсон. Хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх үү гэдэг нь анхаарал татаж буй.
МАН-ын дүрмийн дагуу бол энэ удаагийн Бага хурлаар Д.Амарбаясгаланг чөлөөлөх асуудлыг ярих ёстой. Учир нь МАН-ын дүрмийн 29.2-т "Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно"гэж заасан байдаг.
Тиймээс уг заалтын дагуу Д.Амарбаясгаланг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх шардлагатай гэх саналыг Бага хурлын зарим гишүүн гаргасан байна. Харин Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ямар тохироо, зохион байгуулалт хийж орж ирэхийг таахад бэрх юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэд 29.2 дахь заалтыг “ЕНБД нь давхар албан тушаал хашиж болно” гэх агуулгаар өөрчилж, дүрэмжүүлэн Д.Амарбаясгаланг МАНЕ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар авч үлдэх магадлалтай аж. Хэрвээ төлөвлөгөө хэрэгжвэл Д.Амарбаясгалан УИХ-д ч тэр, Бага хуралд ч нийт гишүүдийн 50 хувь, У.Хүрэлсүх 30 хувь, М.Энхболд, С.Батболд нар нийлээд 20 хувиа бүрдүүлдэг. Тэгэхээр түүнд ямар нэгэн саад, бэрхшээл үгүй юм. Харин нөгөө талд одоо хэрэгжиж буй дүрмийн дагуу Д.Амарбаясгаланг чөлөөлөх ёстой тэр тохиолдолд Я.Содбаатарыг томилно гэх яриаг ч МАН-ын нэг хэсэг нөхөд хийж яваа аж.