“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанийн зарим удирдах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин өдгөө Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбат Эрдэнэс Тавантолгой ХК-ийг удирдлагаар хангаж буй. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэдгээ мэдэгдэж хууль хяналтын байгууллагаас зарим хүмүүсийг шалгаж буй.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг, Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, газрын дарга Э.Эрдэнэбат зэрэг хүмүүсийг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Эдгээр хүмүүсийг ХНХ-ын Т.Аюурсайхантай холбоотой, түүнийг нүүрсний хулгайтай холбоотой гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд гараад буй. Тэгвэл ХНХ-ын сайд Т.Аюурсайхан уг асуудалд байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Зарим хүн өөр шигээ битгий бод. Би ЭТТ-оос нэг хадаас ч тендер аваагүй, нэг шанага нүүрс ч аваагүй, нэг машин ч явуулж үзээгүй. Тийм юманд оролцсон бол ул мөргүй байна гэж байхгүй, заавал илрэнэ. Нэр нь яригдаад байгаа хүмүүс миний үгэнд орох ч хүмүүс биш. Үүрэг чиглэл өгдөг өөрсдийн удирдлагатай байлгүй" гэжээ.Ташрамд дурдахад, УИХ-ын дэргэд нүүрсний хулгайг шалгах Түр хороо байгуулагдан ажиллаж байна.
Зарим хүн өөр шигээ битгий бод.Би ЭТТ-с 1хадаас ч тендер аваагүй, 1шанага нүүрс ч аваагүй, 1машин ч явуулж үзээгүй.Тийм юманд оролцсон бол ул мөргүй бн гж бхгүй,заавал илрэнэ.Нэр нь яригдаад бга хүмүүс миний үгэнд орох ч хүмүүс биш,үүрэг чиглэл өгдөг өөрсдийн удирдлагатай байлгүй
— Т.Аюурсайхан (@ayursaikhan) November 17, 2022