ЭХ СУРВАЛЖ: Л.Оюун-Эрдэнэ НАМЭХ-ны тэргүүнд Ч.Номинг санал болгож буй бол, УИХ-ын эмэгтэй гишүүд Х.Булгантуяаг зүтгүүлж байгаа гэв

ЭХ СУРВАЛЖ: Л.Оюун-Эрдэнэ НАМЭХ-ны тэргүүнд Ч.Номинг санал болгож буй бол, УИХ-ын эмэгтэй гишүүд Х.Булгантуяаг зүтгүүлж байгаа гэв

МАН-ын ээлжит Бага хурал ирэх сарын 06 /2022.12.06/ -ны өдөр товлогдсон. Тэгвэл тус хурлын өмнө эсвэл хойно Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хуралдаж /НАМЭХ/ тэргүүнийг сонгох аж. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар хурлын тов тодорхой болоогүй байна. Холбооны дүрмийн дагуу дөрвөн жилд нэг удаа тэргүүнийг сонгож, дүрмээ шинэчилдэг байна.

Энэ удаагийн хурлаар төв болон аймаг, дүүргийн эмэгтэйчүүдийн холбооны хурлыг мөн хийж тэргүүнийг шинэчлэх юм байна. Одоо тус холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ажиллаж байна.

-ХОЛБООНЫ ОДООГИЙН ТЭРГҮҮН УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ “АЖЛАА ӨГӨХГҮЙ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ САНАЛТАЙ БАЙНА” ГЭЖЭЭ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Соёлын сайд Ч.Номинг НАМЭХ-ны тэргүүнд санал болгох аж. Харин холбооны гишүүд болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг томилох хүсэлтэй байгаагаа дотооддоо ярилцаж байгаа гэв.

Тодруулбал, тэд “Боловсролтой залуу хүнийг холбооны тэргүүнээр томилох саналтай байна. Энэ шалгуурт Х.Булгантуяа гишүүн нийцнэ” гэсэн бол зарим нь “Мөнгөтэй хүн томилох ёстой” гэх албан бус санал ч гаргажээ. 

Гэхдээ МАН-ын онцлог нь намын удирдлагаас дэвшүүлсэн нэрийг дэмждэг онцлогтой билээ. Мөн одоогийн ерөнхийлөгч Д.Сарангэрэл нь тэргүүний ажлаа өгөхгүй, үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа хэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. 




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө