М.Говьсайхан: Ковидын үед ажилласан албан хаагчдад түрээслээд өмчлөх орон сууц олгох нэгж шинээр байгуулна

М.Говьсайхан: Ковидын үед ажилласан албан хаагчдад түрээслээд өмчлөх орон сууц олгох нэгж шинээр байгуулна

Нийтийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.11.17/ болж байна. Энэ үеэр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Орон Сууцны Корпорацын Гүйцэтгэх захирал М.Говьсайханаас нийслэлийн орон сууцны корпорацын хажууд охин компани байгуулж, иргэд түрээслээд өмчилдөг болох орон сууцыг олгох саналын талаар бид тодрууллаа.

Тэрбээр, “нийслэл хот Монгол банктай хамтраад 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж иргэдэд урьдчилгаа төлбөргүйгээр найман хувийн зээлээр орон сууц олгох санал оруулж байгаа. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн орон сууцны корпорац нь УИХ-ын 32 дугаар тогтоолын дагуу ковидын нөхцөлд ажилласан төрийн албан хаагчдын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд 1177 төрийн албан хаагч хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамрагдсан байгаа.

Энэ хөтөлбөрийн үргэлжлэл болоод нийслэлийн төрийн албан хаагч болоод хувийн хэвшлийн албан хаагч нарт зориулсан орон сууцны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Монгол банктай хамтран хэрэгжүүлэхээр энэ төслийг оруулж байна. Энэ нь хэрэгжсэнээр нийт 450-500 орчим иргэн орон сууцанд хамрагдах боломжтой. Энэ хэмжээгээр хөрс агаарын бохирдол буурах, яндангийн тоо буурах нөхцөл бололцоог хангах юм. Өмнө нь бол ковидын үеэр ажилласан төрийн албан хаагч нар зөвхөн ажилласан. Үүний дагуу хувийн хэвшлийн албан хаагчид маш их хүсэлт илгээж байгаа. Ямар иргэд, яаж сонгон шалгаруулах вэ гэхээр өмнө нь батлагдсан түрээсийн орон сууцыг өмчлүүлэх ЗГ-ын тогтоол , журмын дагуу шаардлага байдаг. Энэ дагуу иргэд орон сууцтай болох боломжтой” гэв.

ҮЗЭХ:




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө