LIVE: "НОСК-ийн дэргэдээ охин компани байгуулах" асуудлыг хууль зөрчиж НИТХ-ын хурлаар хэлэлцэх гэж байна

LIVE: "НОСК-ийн дэргэдээ охин компани байгуулах" асуудлыг хууль зөрчиж НИТХ-ын хурлаар хэлэлцэх гэж байна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.11.17/ болж байна. Энэ үеэр  Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн харьяа охин компани байгуулах, түүгээр дамжуулан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах асуудлыг НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтоос тодрууллаа. 

Тэрбээр "Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Засгийн газраас шинээр нэгж байгуулахгүй гэдэг шийдвэр гарчихсан. Гэтэл энэ хэд маань хуулиа зөрчөөд шинэ нэгж байгуулах асуудлыг НИТХ-ын хурлаар оруулж ирлээ. Шинээр байгуулах нэгж нь Монголбанкнаас хувьцаа хэлбэрээр үнэт цаас босгож, иргэдэд түрээслээд өмчлөх орон сууц бий болгоно гэдэг зорилгын хүрээнд асуудал нь орж ирж байна.

Жил бүр нийслэлийн төсөвт 10 орчим тэрбум төгрөгийг тавьж, босгосон хувьцаа болон Монголбанкнаас тодорхой хэмжээнд дэмжлэг авч буй 50 тэрбумын эх үүсвэр дээрээ хүүг нь төлөөд явах юм байна. Хамгийн асуудалтай нь дээд шатны байгууллагаасаа зөвшөөрөл аваагүй байж шууд НИТХ-ын хурал руу оруулж ирж хэлэлцэх нь зарчмын хувьд буруу. Зөв нь гэвэл эхлээд Засгийн газар, Монголбанкнаас асуух ёстой" гэлээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө