"АН-ыг төлөөлөх эрхтэй этгээд тодорхойгүй" хэмээн И.Мөнхжаргал нарын хүсэлтийг хэлэлцэхээс УДШ татгалзжээ

"АН-ыг төлөөлөх эрхтэй этгээд тодорхойгүй" хэмээн И.Мөнхжаргал нарын хүсэлтийг хэлэлцэхээс УДШ татгалзжээ

Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн өнөөдөр /2022.11.17/-ийн хуралдаанаар И.Мөнхжаргал, Б.Ган-Очир нараас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд, "АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тодорхойгүй" гэсэн шалтгаанаар буцаажээ. 

Энэ талаар УДШ-ийн албан ёсны мэдээлэлд, "Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргал, Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас ирүүлсэн “Хаягийн өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцээд тус намын ерөнхий захиргаа, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тодорхойгүй, маргаантай байгаа нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолуудаар тодорхойлогдож байх тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

“Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолд тайлбар хүсэх” тухай Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргалаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд хүсэлтэд дурдсанаар нийт шүүгчийн хуралдаанаас гаргасан тогтоолыг тайлбарлах шаардлагагүй гэж үзэж, энэ талаар хүсэлт гаргагчид мэдэгдэхийг илтгэгч шүүгчид даалгасан гэж УДШ-ээс мэдээлжээ. 




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө