УИХ-ын чуулганаар “Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн овоолгыг ашиглах тухай” тогтоолын төсөл хэлэлцэнэ

УИХ-ын чуулганаар “Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн овоолгыг ашиглах тухай” тогтоолын төсөл хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл 
  • Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд 
  • Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд 
  • Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд 
  • Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд 
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд 
  • Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсоно.



Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө