Х.Нямбаатар: Монгол Улсад ирсэн жуулчдад татварын буцаан олголт өгдөг тогтолцоог нэвтрүүлнэ

Х.Нямбаатар: Монгол Улсад ирсэн жуулчдад татварын буцаан олголт өгдөг тогтолцоог нэвтрүүлнэ

Өнөөдөр /2022.11.16/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, “Аялал жуулчлалын тухай хуульд Монгол Улсад ирсэн жуулчдад татварын буцаан олголт өгдөг тогтолцоог нэвтрүүлэхээр тусгасан. Түүнчлэн агнуурын зах зээлийн салбарыг илүү нээлттэй болгож янгир, аргал, угалз, шонхор шувууны зөвшөөрлийн тогтолцоо өнгөрсөн жилүүдэд нээлттэй бус явж ирсэн. Иймд Агнуурын тухай хуулийг хөндөнө” гэлээ.

Ингэхдээ тухайн ан амьтны тоо, өсөн нэмэгдэх байдал зэргийг харгалзан жил бүр мэргэжлийн яамд нь агнуурын тоо хэмжээг гаргаж, гаргасан хэмжээгээр нь нээлттэй дуудлага худалдаагаар  бүх төрлийн анг зарж борлуулдаг, түүнийг нь түр оператор компаниуд дуудлага худалдаад оролцох замаар авч аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлдэг зарчим руу явъя гэж хэлсэн гэсэн юм.




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө