Өнөөдөр /2022.11.16/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, “Аялал жуулчлалын тухай хуулийн гол төлөвлөгөө нь Монгол Улсад аялал жуулчлалын чиглэлийг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ, хоёрдугаарт аялал жуулчлалын чиглэлийг хөгжүүлэхэд саад хийж байгаа гол хүчин зүйлүүдийг яаж өөрчлөх вэ гэдэг байна. Монгол Улсад ирэх аялал жуулчлал бол хамгийн хямд байх ёстой. Жуулчид ирсэн хойноо үзэж хардаг соёлын болоод бусад бүтээгдэхүүний нэр төрлийг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ, монголын онцлогийг шингээсэн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд төр засгаас хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ гэдэг дээр түлхүү анхаарч байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр хүндрэл байгаа бөгөөд нэг нь нислэгийн давтамж, тийзийн үнэ. Хоёрдугаарт Монгол Улсад ирэх визийн нөхцөл, хөнгөлөлтийн асуудал байна. Визийн хөнгөлөлтийн асуудлын хувьд ирэх долоо хоногт ХЗДХЯ, ГХЯ хамтран Монгол Улсад хамгийн олон улс орнуудыг визний шаардлагаас хөнгөлж, визгүй нэвтрүүлэх орнуудын жагсаалтыг ЗГ-ын хуралдаа нь дээр танилцуулахаар төлөвлөсөн" гэлээ.