Хилээр гарч буй нүүрс тээврийг хяналтын камераар хянадаг болов

Хилээр гарч буй нүүрс тээврийг хяналтын камераар хянадаг болов

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай автозамаар зорчиж буй тээврийн хэрэгслийн мэдээлэл ил тод болов. Тодруулбал, энэ талаар иргэн, компани, ААН “Эрдэнэс Монгол” ХХК-ийн цахим хуудсанд нэвтрэн танилцах боломжтой болсон талаар тус компаниас мэдээллээ.

“Эрдэнэс Монгол” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай авто замын байнгын бэлэн байдал, бүртгэл мэдээллийг хариуцан ажилладаг юм. Тус авто зам дагуу хоёр байршилд энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн тээврийн хэрэгслийн дугаар танигч бүхий ухаалаг камерын системийг нэвтрүүлэн хөндлөнгийн хяналтыг сайжруулж эхлээд байна. Хяналтын камерийн систем байршуулснаар нүүрс тээврийн автомашинууд шалган нэвтрүүлэх цэгийг тойрч гарах, нүүрс тээврийн том оврын автомашиныг жижиг оврын гэж бүртгэх, зарим автомашиныг бүртгэлгүй, хураамжгүй нэвтрүүлэх цаашлаад хууль бус нүүрс тээврийн зөрчлүүд арилах аж.




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө