Г.Тэмүүлэн: Нүүрсний хулгайтай холбоотойгоор нууцын зэрэглэлтэй гэрээнүүдийг танилцуулах үүргийг ЗГ-т өгсөн

Г.Тэмүүлэн: Нүүрсний хулгайтай холбоотойгоор нууцын зэрэглэлтэй гэрээнүүдийг танилцуулах үүргийг ЗГ-т өгсөн

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын  Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хууль болон бусад асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийж байна.

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн  "2023 оны Улсын төсвийг өнгөрсөн баасан гарагт УИХ-аар хэлэлцүүлэн баталсан. Мөн дагалдаж гарах 99 хууль, УИХ-ын гурванн тогтоолыг баталсан. Ирэх оны төсвийг нэгдүгээрт, алдагдлыг  бууруулж, танаж болох зардлыг бууруулсан. Энэ хэмнэлтээр цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт болон хүүхэд хамгаалалтай холбоотой санхүүжилтийг шийдвэрлээд байна.

Мөн хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбоотой санхүүжилт, "Нэг тэрбум" мод хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжидтийг шийвэрлэсэн.

Төсвийн шинэчлэлтийн эхлэлийг энэ удаагийн төсвөөр эхлүүлж байна. Үүний тулд төрийн өмчит компаниудын ил тод байдал, засаглалыг нь сайжруулахаар УИХ-аас тогтоол батлан гаргасан. Цаашдаа хувьцаат компаниуд нэгдсэн цахим, бүртгэл мэдээллийн системд бүртгүүлдэг болно. Үүнийг 2023 оны нэгдүгээр сар гэхэд бэлэн болгоно. Сая нүүрсний хулгайтай холбоотой асуудал гарсан. Тиймээс цахим төлбөрийн системд бүртгүүлж, нүүрсээ экспортод гаргадаг болох тогтоол гаргасан. Төрийн өмчийн нууцын зэрэглэлтэй гэрээнүүдийг УИХ-д танилцуулах үүргийг Засгийн газарт өгсөн. Төсвийн шинэчлэлийн хариуцлагыг сайжруулах хүрээнд хэд хэдэн заалт оруулсан. Барилгын салбар, хувийн хэвшлийнхний эрх, ашгийг хамгаалах хэд хэдэн заалтууд орсон. Ингэхдээ улсын төсөвт шинээр оруулж буй ажлын дуусах хугацаа гурван жилд багтаах заалтыг Төсвийн тухай хуульд оруулсан. Төсвийн хүрээний мэдэгдлийн төсвийн тухай хуультай хамт хэлэлцдэг байдлыг болиулна. Төсвийн хүрээний мэдэгдэл 10 удааа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 13 удаа өөрчлөлт оруулсан байна. Мөн Гүйцэтгэх засаглалын бүтэцтэй холбоотой асуудлыг оруулж ирж байгаа юм" гэлээ.




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө