Энэ тухай тэрбээр "Уг асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл бэлтгэж УИХ-д танилцуулах. Хүний, өөрийн нам гэхгүй бүх мэдээллийг ил болгооч. Ардчилсан намаас ямар хүмүүс нэр холбогдсон бэ. Ил болго. Үүний араас тууштай явна" хэмээсэн юм.
Тэгвэл тус мэдээлэлтэй холбоотойгоор О.Цогтгэрэл өнөөдөр /2022.11.15/ мэдээлэл хийж нүүрсний хулгайтай холбоотойгоор "Ажнай"-н Д.Бат-Эрдэнийг АТГ-т шалгуулахаар болсноо мэдэгдэх бололтой.
Түүний "хүний, өөрийн нам" гэж тодотгосон нь УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй холбоотой байсан аж. Өмнөх парламентад Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн асан Л.Энхболд “Нам дамнасан бүлэглэл Тавантолгойгоос 268 мянган тонн нүүрс хулгайлсан” хэмээн мэдэгдэж, У.Хүрэлсүх уг агуулгыг шалгах чиглэл хүртэл өгч байв. Улмаар ЭТТ-н захирал асан Д.Ариунболдыг эл хэргээр саатуулсан удаа бий. Харин энэ удаагийн нүүрсний хулгайн хэрэг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээс эхлээд олон хүнийг шалгахад хүргэж байгаа талаар эх сурвалж мэдээлж байгаа юм.