Японы эзэн хааны одон хүртсэн Монгол эрхмүүдэд хүндэтгэл үзүүлж, тэдний гэр бүл, үр хүүхдүүдийг хүлээн авна

Японы эзэн хааны одон хүртсэн Монгол эрхмүүдэд хүндэтгэл үзүүлж, тэдний гэр бүл, үр хүүхдүүдийг хүлээн авна

Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсын Эзэн Хааны одон хүртсэн эрхмүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр /2022.11.15/ өдрийн 16:00 цагт Японы Элчин сайдын өргөөнд болно. 

Энэ үеэр Япон Улсын Эзэн Хааны одон хүртсэн, хоёр орны найрамдалт, найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүд хүрэлцэн ирэх бөгөөд тэднээс ирүүлсэн цахим мэндчилгээг тус ЭСЯ цахим хуудастаа байршуулж, дурсгал болгон үлдээснийг тэмдэглэн, түүхэн үеийг хамтдаа дурсаж, халуун дотно яриа өрнүүлэх аж. Тус хүлээн авалтад өнөөг хүртэл Япон Улсын Эзэн Хааны одон хүртсэн нийт 23 монгол иргэн байдгаас өдгөө ч хоёр орны харилцаа болоод хамтын ажиллагаанд хүчин зүтгэж яваа 19 хүнээс гадна ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүсийн гэр бүл, үр хүүхдүүд мөн оролцох юм.




Өнөөдөр могой өдөр

20 цагийн өмнө