ФОТО: Соёлын яамны хэрэгжүүлж буй "Хүүхдийн модель шалгаруулах тэмцээн"-д иргэд шүүмжлэлтэй хандаж байна

ФОТО: Соёлын яамны хэрэгжүүлж буй "Хүүхдийн модель шалгаруулах тэмцээн"-д иргэд шүүмжлэлтэй хандаж байна

Соёлын яам "Соёлыг бүтээлч сарын" хүрээнд "SHINNING STAR 2022" хүүхдийн модель шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. 

”Бяцхан мисс" Олон улсын хүүхдийн байгууллагаас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаанд 170 хүүхэд урлаг, загварын тоглолт үзүүлж үндэсний хувцасны 5 брэнд хамтран ажилласан байна.

Тэмцээнээс:

  • “Photo model” номинацид П.Мөнхжаргал,
  • “Super model” номинацид М.Цэлмүүн,
  • 8-10 насны ангилалд О.Амина,
  • 11-13 насны ангилалд Д.Мөнхжин,
  • 13-15 насны ангилалд А.Номин-Эрдэнэ,
  • "GrandPrix" болон ”Super Grand Prix” шагналыг Г.Сувдансондор нар тус тус хүртэжээ. 
 
Ташрамд дурдахад, Энэ мэт Соёлын яамны хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэд цахим орчинд шүүмжилсээр буй. Ингэхдээ "Соёлын бүтээлч сарынхаа хүрээнд бяцхан миссийн тэмцээн зохион байгуулаад байж байдаг бүхэл бүтэн улсын Соёлын яамыг би л хувьдаа ойлгохгүй юм байна. Соёл гэдэг ойлголтынхоо хүрээг тодорхойлж, үл ажиллагааныхаа хязгаарыг тогтоохгүй бол энэ яам нээрээ юу ч биш боллоо" гэхчлэн олон иргэд үзэл бодлоо илэрхийлсээр байна. 



Өнөөдөр могой өдөр

19 цагийн өмнө