БАРИМТ: Ц.Даваасүрэнг сайд байхад Х.Болорчулуун эрчим хүчээр ашиг хийсэн шиг, Х.Болорчулууныг сайд хийх хугацаанд Ц.Даваасүрэн Арьс, ширээр ашиг олж магадгүй байна

БАРИМТ: Ц.Даваасүрэнг сайд байхад Х.Болорчулуун эрчим хүчээр ашиг хийсэн шиг, Х.Болорчулууныг сайд хийх хугацаанд Ц.Даваасүрэн Арьс, ширээр ашиг олж магадгүй байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр /ХХААХҮ/-ийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарыг улс төр, бизнесийн салшгүй хамтрагчид байж болзошгүй гэх хардлага байдаг.  Үүний нэг жишээ нь 2017-2020 онд Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар ажиллах хугацаанд Х.Болорчулууны “Дорнод газар” ХХК нь Эрчим хүчний яамнаас 1.5 тэрбум төгрөгийн тендер авч,  “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-т гурван тэрбумаар үнэлэгдэх ажлыг хийсэн байдаг. Баримтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

-ӨМНӨХ ТӨСӨЛД 10 САЯ АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 587 ТЭРБУМААР БАРИНА ГЭЖ БАЙСАН БОЛ,  Х.БОЛОРЧУЛУУН САЙД 4.4 САЯ АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 532.8 ТЭРБУМААР БАРИНА ГЭЖЭЭ-

Харин хоёр сарын өмнө /2022.08.30/ Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайдаар томилогдон бөгөөд хөдөө аж ахуйн салбарын ажилд түүний найз УИХ-ын Ц.Даваасүрэн хэрхэн оролцож байгаа бол гэдэг нь анхаарал татаж буй. 

Товчхондоо, хөдөө аж ахуйн салбар нь Ц.Даваасүрэнд шууд хамаарахгүй ч, түүний найз Х.Болорчулуун нь энэ салбарыг удирдах болсноор тэд Эрчим хүчний салбараас мөнгө олсон шигээ хөдөөд аж ахуйн салбарт ашиг хайж байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Учир нь ингэж хардаж болох мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт өгсөн.  Тэрбээр, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун есдүгээр сарын 23 /2022.09.23/-ны өдөр “Дархан арьс ширний цогцолбор” төслийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн зардлын 103 сая доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэхэд "Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах" хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлсэн. Харин миний зүгээс “Баталгаа гаргах шаардлагыг хангахгүй байна" гэсэн хариултыг өгсөн" гэж мэдэгдсэн. Х.Болорчулуун сайдын баталгаа хүссэн энэхүү төслийн нийт төсөвт өртөг нь 159 сая евро буюу 532.8 төгрөгтэй тэнцэж, жилд 4.4 сая ширхэг арьс ширийг боловсруулахаар тооцсон. Харин үүнийхээ 103 саяын зээлэнд Засгийн газраас баталгаа хүссэн гэсэн үг.

Х.Болорчулууны баталгаа хүссэн албан тоот болон Б.Жавхлангийн хариу мэдэгдэл

Тэгвэл Х.Болорчулуун сайдын танилцуулсан энэхүү төсөл "цоо шинэ төсөл биш" бөгөөд өмнө нь энэ төрлийн өөр нэг төсөл Хөгжлийн банкан дээр судлагдаж, Засгийн газарт танилцуулагдаж байжээ. Харин Хөгжлийн банканд өмнө нь судлагдаж байсан төсөл нь Х.Болорчулуун сайдын хийхээр зорьж буй төсөлтэй  адил 587 тэрбумын үнэлгээтэй ч хүчин чадал нь хоёр дахин их буюу жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулахаар ТЭЗҮ нь боловсруулагдаж байсан байна. Тэгэхээр Х.Болорчулуун сайд төсөвт өртөг нь өндөр, хүчин чадал нь бага төсөлд Сангийн яамнаас зээлийн баталгаа шаардсан гэсэн үг. Харин Х.Болорчулуун сайдын төсөлд баталгаа гаргаагүй тул тодорхой маргаан үүссэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн. Учир нь Б.Жавхланг Сангийн сайдын албан тушаалаас нь огцруулна хэмээн Х.Болорчулуун сайдын найз УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гэнэт /2022.11.04/ мэдэгдэл хийсэн юм. 

-13 ҮЙЛДВЭР БАРИХ МӨНГӨӨР Х.БОЛОРЧУЛУУН САЙД ТАВАН ҮЙЛДВЭР БАРИНА ГЭЖЭЭ-

Гэтэл саяхан эрх бүхий байгууллагаас Х.Болорчулуун сайдаас өгсөн төслийг Хөгжлийн банк /ХБ/ дээр судлагдаж байсан өөр төсөлтэй харьцуулсан шалгалт хийж доорх дүгнэлтийг гаргажээ. Дүгнэлтэд:

Харьцуулалт

Тэгвэл Х.Болорчулууны төсөвт өртгийг нь нэмэгдүүлсэн төсөлд баталгаа гаргахгүй гэсэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн яагаад бухимдаж, Сангийн сайд, Засгийн газрыг огцруулна гэж мэдэгдэх болов гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Учир нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн сонгуулийнх нь менежер Ц.Гансүх гэх залууг 2021 онд “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилуулсан гэдэг. Ингээд Ц.Даваасүрэн гишүүний хамаарал бүхий этгээд “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-д захирлаар ажиллаж буй бөгөөд "төсвийн баталгаа хүссэн" бичигт Ц.Даваасүрэн гишүүний найз Х.Болорчулуун гарын үсэг зураад Сангийн яам руу явуулсан байгаа юм. 

Үргэлжлэл бий ... 




Өнөөдөр могой өдөр

19 цагийн өмнө