"Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүнээр Н.Цэрэнбатыг томилжээ

"Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүнээр Н.Цэрэнбатыг томилжээ

"Эрдэнэс Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатыг "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилсон байна. Тэрбээр Засгийн газрын төлөөлөн "Оюутолгой" компанийн ТУЗ-д компанид ажиллах юм. 

Тэрбээр БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан бөгөөд "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирлаар 2021 онд томилогдсон юм.

Сануулахад, Сонгон шалгаруулалтаар томилогдсон З.Ган-Очирыг өнгөрсөн аравдугаар сард өөрийнх нь хүсэлтээр чөлөөлжээ. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Оюутолгой ТУЗ-д гурван гишүүн байдаг бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, Э.Баясгалан нар ажиллаж байна.




Өнөөдөр могой өдөр

20 цагийн өмнө