Улсын дээд шүүх /УДШ/-ээс “АН-ын дарга бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн байхгүй” гэсэн тогтоолыг гарсан байдаг. Гэсэн хэдий ч С.Эрдэнэ болон Х.Баттулга нар өөрсдийгөө “АН-ын дарга” гэдэг.
Тэгвэл УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “одоогоор УДШ-ийн мэдээллийн цахим санд АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн нэр байхгүй” гэсэн хариуг саяхан өгчээ. Тодруулбал, иргэн Н.Ариунболд УДШ-д хандаж, “АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх лавлагаа”-г өгнө үү гэж хандсан ажээ. Иймд УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг дээрх хариуг өгсөн ажээ.
Харин 2017 онд олгосон АН-ын Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр тус намын дарга нь С.Эрдэнэ гэсэн байдаг байна. Иймд иргэн Н.Ариунболд нарын хүмүүс, “АН-ын улсын гэрчилгээ дээрээс С.Эрдэнийн нэрийг байхгүй болгох”-ыг УДШ-ээс шаардаж эхлээд байгаа ажээ.