Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд М.Ганхөлөг хэмээх 20 гаруйхан настай, Хэнтий аймгийн харьяат, МАН-ын дэргэдэх НАМОХ-ны ерөнхийлөгч гэх албан тушаалтай жаахан залууг томилсон.
Тэгвэл энэ цагт ХХААХҮЯ-нд "өвөлжилтийн бэлтгэл" гээд ажил эд ундарч байгаа. Гэтэл тус яамны шинэхэн дэд сайд М.Ганхөлөг яамныхаа ажлаар биш МАН-ын ажлаар Хэнтий аймагт яваа аж.
Энэ талаар МАН-ын албан ёсны Facebook хуудаст, “МАН-ын 30 дахь Их хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилт, социал демократ үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого, хүний эрх, жендэрийн сургалт, авлигын эсрэг дэвшилтэт бодлого, Цахим нам – 2 зэрэг намаас хийж хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар мэдээлэл өгөх зорилготой сургалт /Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум/ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. СДМОХ-ны Ерөнхийлөгч, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг нарын бүрэлдэхүүнтэй 3-р багийн хамт олон болон Дэлгэрхаан сумын гишүүддээ баярлалаа” гэж мэдээлжээ.