ВИДЕО: Валютын нөөц 2.8 тэрбум доллар болж нэмэгджээ

ВИДЕО: Валютын нөөц 2.8 тэрбум доллар болж нэмэгджээ

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт өчигдөр /2022.11.09/  Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг танилцуулсан.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Монгол улсын валютын нөөц 2.8 тэрбум доллар болж нэмэгдлээ. Валютын зах, арилжааны банк, Монголбанкны хооронд дахь ханшийн зөрүү 20-30 төгрөгт хүрч буурсан. Арилжааны банкнаас олгодог валютын дүнгийн хязгаарлалт нэг сая байсан бол одоо арван сая болж нэмэгдлээ. 

Төрийн өмчит компаниуд валютын урсгалыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК өмнө нь нэг сард дунджаар 65 сая доллар оруулдаг байсан бол энэ сард 70.5 сая долларт хүрсэн. "Эрдэнэт" үйлдвэр 91 сая доллар оруулж байсан бол энэ сард 104 сая доллар оруулсан байх жишээтэй. Монгол улсаас хилээр экспортлогдож буй ашигт малтмал түүхий эдийн бүтээгдэхүүний гэрээ бүртгэлийг бүрэн цахимжуулж байна. И-Баримт дээр тулгуурлсан систем боловсруулсан. Гэрээ бүртгэх ажлын явц 74 хувьтай байна. Энэ ажил арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хөгжүүлэлтийн ажил дуусч "Эрдэнэс Тавантолгой", "Энержи ресурс" компаниас эхэлж цахимжуулна. Валютын нөөцийг нэмэгдүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гарсан. Энэ ажил үргэлжилж шинэ оноос өмнө Эрдэнэс Тавантолгой 500 сая доллар, Эрдэнэт үйлдвэр 300 сая, Дархан төмөрлөгийн үйлдвэр 15 сая доллар, Монголросцветмент 20 сая долларыг олох төлөвлөгөөтэй явж байна. Энэ төлөвлөгөө хэрэгжих боломжтой" гэсэн юм. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр могой өдөр

18 цагийн өмнө