ВИДЕО: "Нэг дарга, нэг автомашин" унадгийг болиулж, "UB CAB" аппликейшнаар ЗГ-ын автобазаас жолооч дууддаг болжээ

ВИДЕО: "Нэг дарга, нэг автомашин" унадгийг болиулж, "UB CAB" аппликейшнаар ЗГ-ын автобазаас жолооч дууддаг болжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард залуус нэгдэн “Ажлаа хий” жагсаалыг зохион байгуулан хэмнэлт хийхийг төрөөс шаардсан. Залуусын уг шаардлагын дагуу Засгийн газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан юм. Уг хуулийн хүрээнд дарга нарын автомашины хэрэглээг хязгаарласан.

Тодруулбал, тус хууль батлагдахаас өмнө яам, агентлагийн газар хэлтсийн дарга нараас эхлээд бүхий албан тушаалтнууд хувьдаа автомашин, жолоочтой байсан бөгөөд өглөө, оройдоо ажил гэртээ хүргүүлж бусад цагт нь хүүхдээ зөөлгөх, эхнэрээ дэлгүүр хэсэхэд нь ашиглуулдаг байв. Улмаар шөнө оройн цагаар цэнгээний газарт жолоочийг автомашинтай нь хүлээлгэх зэрэг зөрчил ихээр гарч олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан.

ВИДЕО: 

-ХЭМНЭЛТИЙН ХУУЛИАР 19 АЛБАН ТУШААЛТАН Л СУУДЛЫН АВТОМАШИН АШИГЛАХ ЭРХТЭЙ БОЛЖЭЭ-

Харин Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжсэнээр

  1. УИХ-ын дэд дарга
  2. Засгийн газрын гишүүн
  3. Үндсэн хуулийн цэцийн дарга
  4. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч
  5. Улсын ерөнхий прокурор
  6. Монголбанкны ерөнхийлөгч
  7. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
  8. Шүүхийн сахилгын хорооны дарга
  9. Ерөнхий аудитор
  10. АТГ-ын дарга
  11. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга
  12. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга
  13. Төрийн албаны зөвлөлийн дарга
  14. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
  15. Санхүүгийн зохицуулах хорооны дарга
  16. Хүний эрхийн үндэсний комиссын дарга
  17. Сонгуулийн ерөнхий хорооны дарга
  18. Үндэсний статистикийн хорооны дарга
  19. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга
  20. Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга
  21. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын дарга нараас бусад нь суудлын автомашин ашиглах эрхгүй болсон юм. 

-Г.ЧИНЗОРИГ: UB CAB АШИГЛАН АВТОБААЗЫН МАШИНУУДЫГ ДУУДДАГ БОЛСОН-

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргаж Засгийн газрын автобаазыг аж, ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгосон. Ингэснээр км тутамд нь 550 төгрөгийн үйлчилгээ үзүүлдэг тогтсон хатуу тарифыг чөлөөлж, автобаазыг орлого олох боломжоор нь хангаж байгаа аж. Мөн ИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газрын болон бусад яам агентлагийн ажилчид машин хэрэглэхдээ “UB CAB” аппликейшнийг ашиглаж байгаа аж.

Энэ талаар Засгийн газрын автобаазын дарга Г.Чинзориг хэлэхдээ “Төрийн үйлчилгээний ажилтнуудын хэрэглэдэг  тусгай аппликейшнийг “UB CAB” компаниас бүтээж өгсөн. Тэр аппликейшнээ ашиглан манай автобаазын жолооч нарыг дууддаг. Хамгийн ойролцоох жолооч очиж үйлчилгээ үзүүлнэ. Ингэснээр хувийн хэвшилтэй хамтран төрийн үйлчилгээг илүү хялбараар хүргэж байна. Гэхдээ үйлчлүүлэгчид маань шинэ технологио хэрэглэж дадахгүй байх шиг байна. Дуудлагын тоо багассан. Цаашид засч сайжруулах ажлууд бий” гэсэн юм.




Өнөөдөр могой өдөр

16 цагийн өмнө