УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нарын гишүүд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэж, тэтгэврийг долоо биш таван жилийн дунджаар тогтоолгох хуулийг батлуулахаар өнөөдөр /2022.11.08/ Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Одонтуяа, “Улс орныхоо төлөө ажиллаж байсан хүмүүс тэтгэвэр авдаг. Гэхдээ авсан тэтгэвэр нь хүрэлцэхгүй байна. Үндсэн хуулиар эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил эрх эдлэх талаар заасан байдаг. Гэтэл энэ хуулиар эмэгтэйчүүдийн хувьд долоон жилээр тасралтгүй нийгмийн даатгал төлнө гэдэг байх боломжгүй. Эмэгтэйчүүдийн ажлын байр 2000 онд 69 хувь байсан бол өнөөдөр 49 хувьд хүрчихсэн.
Эмэгтэйчүүдийн тэтгэврийг өндөр тогтоолгохын төлөө чадах бүхнээ хийнэ.
Эрх баригчдад мөнгө байгаа, энэ мөнгийг тэтгэвэр авах иргэддээ өгмөөр байна. Залуучуудын халамжаар угжиж, ажил хийж сургахгүй байна. 2021 онд гэхэд 2.5 сая хүн халамжид хамрагдсан байна. Мөн халамж шаардлагатай тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй, хүүхдээ хардаг хүмүүст халамжийг нь өгье” гэлээ