БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Жил бүр шонхор шувууг гадагш гаргах тоо болон ан агнуурын тоог нууц байлгах шаардлагагүй тухай саналыг Засгийн газарт хүргүүлэв.
Тухайлбал, Шонхор шувууг хил давуулан зөөвөрлөх тоог Засгийн газраас баталдаг бөгөөд нууц байдаг. Мөн зөвхөн шонхор ч бус ан агнуурын асуудал нууц байдаг. Тэгвэл үүнийг нууц байлгах шаардлагагүй тухай саналыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газарт хүргүүлж буйгаа мэдэгдэв. Тэрбээр "Монгол Улсын хилээр гарсан шонхор болон ан агнуурын амьтдын тоо гаалийн мэдүүлэг дээр тэмдэглэгддэг. Шонхор шувуу манай улсын үндсэн бус нүүдлийн шувуу. САЙТИС олон улсын байгууллага бий. Бид конвенцод нэгдсэн байдаг. Үүний хүрээнд зөвлөмж гардаг. Зөвлөмжийн дагуу Монгол Улсын газар нутгаас тээвэрлэх шонхрын тоог гаргадаг бөгөөд БОАЖЯ, Экологийн цагдаагийн алба хяналтаа тавин ажиллаж байгаа. Шонхор шувууг гадагш нь авч яваад тодорхой хугацаанд байлгаж байгаад буцаан тавьдаг " гэсэн юм.